Түвдийн асуудлыг шийдвэрлэх найдвар байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Reuters/. 1950 оноос Хятад эрх баригчидтай Түвдийн талаар “хэл амаа олох” боломж байна гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Нэнси Пелоси хэлэв.
Хятадын хүний эрхийн байдлыг удаан шүүмжилсээр ирсэн Пелоси энэ сард Ардчилсан намыг хэсэг гишүүдийн хамт Хятадаар аялахдаа Түвдэд очсон байна.
Түвд тусгаар тогтнохыг БНХАУ-ын дарга Си Зиньпин үл зөвшөөрсөн боловч, өөртөө засах эрх олгохыг АНУ болон Түвдийн шашны тэргүүн Далай лам хүссэн гэж Пелоси хэлэв.
“БНХАУ-ын эрх баригчид тусгаар тогтнох гэж байна хэмээн бодож байхад, өөртөө засах эрх хүсэж буйгаа гэж Далай лам илэрхийлсэн. Бид өөртөө засах эрхийг дэмждэг. Тиймээс Түвдийн талаар "хэл амаа олох" боломжтой гэж бодож байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр Пелоси хэллээ.
2008 онд болсон эмх замбараагүй байдлаас хойш анх удаа Түвдэд АНУ-ын Конгрессын гишүүд очжээ.
Х.Аминаа