Монгол бичгийн гайхамшиг уралдаанаа дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 14:02:22

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-аас Монгол бичиг үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол бичгийн гайхамшиг уралдааныг өнгөрөгч  улиралд  зөвхөн малчин зоны дунд зарлаж, саяхан дүнг гаргалаа.

Энэхүү арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 130.0 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Нийлбэр оноогоор Азарга баг түрүүлж, Баянгол, Хануй баг удааллаа гэж тус сумаас иргэн Л.Амгаланбат утсаар мэдээ өглөө.              

                                   Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ