С.Амарсайхан: Төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “НИТХ-ын Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх” тухай асуудлыг хэлэлцэж баталсан байна. Энэ талаар өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв.
Тэрбээр, “НИТХ бол нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх, үүрэгтэй. Энэ хүрээнд НИТХ-аас гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих эрх үүргийн Ажлын алба хүлээдэг. Өмнөх Ажлын алба гурван хэлтэстэй байсан. Эдгээр хэлтсийн албан хаагчдын хийх ажлын чиг үүрэг тодорхойгүй, хариуцлага, төлөвлөлтгүй, уялдаа холбоогүй зэрэг асуудалтай байсан тул үйл ажиллагаа, чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Иргэний оролцоо, хуралдаан зохион байгуулах хэлтэс, Захиргаа, бодлого хөгжлийн хэлтэс гэсэн хоёр хэлтэстэй болгож, ажлын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон. Энэ хүрээнд орон тоо нэмэх, шинээр албан тушаал гаргах зэрэг асуудал гарахгүй. Одоо байгаа орон тоогоо зөв зохион байгуулалтад оруулж байгаа юм” гэлээ.
Мөн цаашдаа төрийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулдаг байдлыг таслан зогсооно гэдгээ дурьдлаа. Одоогоор иргэд аливаа үйлчилгээ авахын тулд албан хаагчдыг аргадаж гуйх, удаан хугацаагаар хүлээх зэргээс эхлээд төрийн байгууллага хүнд суртал их байгаа. Тиймээс төр захиргааны байгууллагын бүх түвшинд үүрэг хариуцлагыг дээшлүүлж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, ажилтан албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал