Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-14 10:56:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийнэ.

Түүний мэдээллийг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар буюу 15 цагаас сонсохоор товлосон байна. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх тул хуралдааныг хаалттай горимоор явуулах чигтэй байгаа аж.

Б.Туул


Холбоотой мэдээ