СЭЛЭНГЭ: Амарбаясгалант хийд орчмын агаарын болон хөрсний бохирдлыг багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-17 15:19:27

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт оршдог Амарбаясгалант хийд орчмын агаарын болон хөрсний бохирдлыг багасгана.


Дээрх ажлын хүрээнд Амарбаясгалант хийд орчимд 33 сая төгрөгийн өртөг бүхий 4 тоннын багтаамжтай, байгаль орчинд ээлтэй хог шатаах зуухыг байрлуулаад байна.

 

Энэхүү зуух нь шаталтаас үүсэх утаа болон угаарын хийг 99 хувь хүртэл шатааж, орчны бохирдлыг бууруулах технологийн шийдэлтэй юм.

 

Мөн ахуйн болон хүнсний хог хаягдлыг шатаах зориулалттай бөгөөд нэг удаадаа 4 тонн хогийг 1 цагийн дотор бүрэн шатаах хүчин чадалтай.

 

Бүрэн шаталтын үр дүнд үнс маш бага гардаг байна.

 

Өдөрт 12 цагийн турш тасралтгүй ажиллах хүчин чадал бүхий уг зуух нь 4 тонн хогоос дунджаар 80 кг үнс гаргадаг байна.

Холбоотой мэдээ