Есдүгээр сарын 08-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-09-08 10:33:22

09:00 цагт "Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол(МоМо) – төслийн III үе шатыг эхлүүлэх, танилцуулах төсөл"-ийн хурал “Корпорэйт” Зочид буудлын хурлын танхимд болно.

10:00 цагт Хүүхдийг Ивээх Сан “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” шинэ төслийн нээлтийн семинар Монгол Японы төвд болно.

10:00 цагт БНСУ-ын Засгийн газрын мэдлэг солилцох хөтөлбөрийн санхүүжилтээр Korea Gas Safety Корпорацийн хэрэгжүүлэх “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийн нээлт Эрчим хүчний яаманд болно.

11:00 цагт "Өргөө-1" кинотеатрын өмнөх талбайд Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ болно.

11:30 цагт Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн Эвлэлээс сэтгүүлчдийн эрхийг хамгаалах сэдвээр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос хамтран зохион байгуулж буй Олон улсын мастеруудын анхдугаар наадмын талаар мэдээлэл хийнэ.

13:30 цагт Гадаад хэргийн яаманд Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит 10 дугаар зөвлөлдөх уулзалт болно.

Төрийн ордонд

09:00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.

09:00 цагт “Б” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10:00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болно.

10:00 цагт “Б” танхимд Эдийн засгийн байнгын хорооны хуралдана.

11:00 цагт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Г” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болно.

11:30 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдана.

11:30 цагт Ховд аймгийн Засаг дарга, Тамгын газраас Нутгийн удирдлагын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

16:00 цагт ЗГХЭГ, Швейцарийн хөгжлийн агентлаг хооронд "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх" төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Л.Гансүх өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

11:30 цагт Дорнод, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд