Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах саналыг иргэд дэмжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх хэлэлцүүлгийн дүнд иргэдээс ирүүлсэн нийт 327375 саналыг нэгтгэн цахим мэдээллийн санд оруулж дуусчээ. Санал өгсөн иргэд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, Төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах, Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах зэрэг өөрчлөлтийг дэмжсэн байна.
УИХ-ын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв. Арга хэмжээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зэрэг албан тушаалтнууд оролцов.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ үеэр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулсан ажлын талаар хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Тэрбээр Үндсэн хуульд оруулах хэлэлцүүлэгт сонгуулийн насны нийт иргэдийн 50 орчим хувь нь оролцож, санал өгсөн бөгөөд цар хүрээний хувьд хамгийн том хэлэлцүүлэг болсныг онцолж байв. Тодруулбал улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, гар утасны аппликейшнээр 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ. Байнгын хороо, Ажлын хэсгийн зүгээс хэлэлцүүлэгт оролцож саналаа өгсөн нэг ч иргэний санал орхигдох ёсгүй, бүх санал тусгалаа олсон байх ёстой гэсэн зарчим барьж ажилласан бөгөөд нийт саналаар цахим архив үүсгэсэн талаар мөн онцолж байлаа.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон "Хэлэлцүүлэгт оролцож саналаа өгсөн бүх иргэний санал нэг бүрийг бүртгэж цахим санд оруулсан учраас саналаа өгсөн иргэд өөрийн санал бүрэн тусгагдсан эсэхтэй танилцах боломжтой. Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн бараг дөрөвний нэг нь хамрагдаж оролцсон энэ томоохон хэлэлцүүлэг нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд анх удаа зохион байгуулагдсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Иймээс энэхүү хэлэлцүүлгийн материалууд нь цаашид Үндсэн хуулийн судалгааны бас нэг гол судлагдахуун болно гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт тусгагдсан үндсэн 6 бүлэг, 20 орчим асуудалд иргэд дараах байдлаар санал өгчээ.
Төслийн I бүлэгт

- 1.1.“Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 274708 иргэд санал өгснөөс 75,0 хувь нь,
- “Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэсэн хэсэгт 280170 иргэд санал өгснөөс 72,0 хувь нь,
- 1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэсэн хэсэгт 273890 иргэд саналаа өгснөөс 186767 нь буюу 68,1 хувь нь,
- 1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” гэсэн хэсэгт 261770 иргэд санал өгснөөс 69,2 хувь нь,
- 1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэгт 263389 иргэд санал өгснөөс 68,5 хувь нь,
- 1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэсэн хэсэгт 261625 иргэд санал өгснөөс 70,9 хувь нь,
- 1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэсэн хэсэгт 266731 иргэд санал өгснөөс 66,1 хувь нь тус тус дэмжжээ.
Төслийн II бүлэгт:
- 2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн хэсэгт 280890 иргэд санал өгснөөс 53,4 хувь нь дэмжсэн
- 2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэсэн хэсэгт 288829 иргэд санал өгснөөс 146645 нь буюу 50,7 хувь нь дэмжээгүй байна.
Төслийн III бүлэгт:
- 3.1.”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” гэсэн хэсэгт 270672 иргэд санал өгснөөс 60,5 хувь нь,
- 3.2.”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/” гэсэн хэсэгт 278064 иргэд санал өгснөөс 64,8 хувь нь,
- 3.3.”Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн хэсэгт 276417 иргэд санал өгснөөс 59,4 хувь нь тус тус дэмжжээ.
Төслийн IV бүлэгт:
- 4.1.”Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн хэсэгт 276416 иргэд санал өгснөөс 78,2 хувь нь,
- 4.2.“Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 279929 иргэд санал өгснөөс 77,6 хувь нь,
- 4.3.“Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” гэсэн хэсэгт 286212 иргэд санал өгснөөс 75,5 хувь нь дэмжсэн байна.
Төслийн V бүлэгт:
- 5.1.“Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах” гэсэн хэсэгт 267096 иргэд санал өгснөөс 71,6 хувь нь,
- 5.2.”Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах” гэсэн хэсэгт 276217 иргэд санал өгснөөс 71,4 хувь нь,
- 5.3.”Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох” гэсэн хэсэгт 277301 иргэд санал өгснөөс 193031 нь буюу 69,9 хувь нь дэмжжээ.
Төслийн VI бүлэгт:
- 6.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх” гэсэн хэсэгт 273388 иргэд санал өгснөөс 65,9 хувь нь,
- 6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” гэсэн хэсэгт 290023 иргэд санал өгснөөс 53,3 хувь нь дэмжжээ.
Харин төслийн “Төсөлд дурдагдаагүй” гэсэн хэсэгт 81095 саналын хуудсаар хуулийн төсөлд дурдагдаагүйгээс өөр саналууд ирүүлсэн талаар Байнгын хорооны Н.Лүндээжанцан танилцуулсан юм. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг яам, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудын хүрээнд зохион байгуулагдаж, саналуудаа ирүүлснийг нэг бүрчлэн авч хэлэлцсэн бгөөд ирэх долоо хоногт энэ асуудлаар эрдэм шинжилгээний томоохон хурал хийхээр төлөвлөж байгаа аж. Эдгээрээс гарсан бүх саналыг нэгтгэж, судалж нягтлаад улс төрийн намуудын зөвшилцөл хийгдсэний үндсэн дээр хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ