АНУ террорист халдлага үйлдсэн нь тогтоогдсон хүмүүст хатуу ял онооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-12 12:40:09
ВАШИНГТОН. /ТАСС/. “Террорист халдлага үйлдсэн нь тогтоогдсон этгээдүүдэд хамгийн чанга хатуу ял онооно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Даваа гарагт Нью-Йорк хотод нэгэн этгээд террорист халдлага үйлдэхийг завдсантай холбогдуулан Д.Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Террорист халдлагад үйлдсэн болон террорист халдлагатай холбоотой нь тогтоогдсон этгээдүүдэд хамгийн чанга хатуу ял онооно. Зарим тохиолдолд цаазын ял оноох болно. Америк улс терроризм болон хэт давруу үзлийг ямагт эсэргүүцэж, хэзээд террористуудын эсрэг зогсож чадна гэдэгт итгэлтэй байна. Нью-Йорк хотод хоёр сарын хугацаанд террорист халдлага үйлдэхийг завдсан хэрэг хоёр ч удаа гарсан нь ард иргэдээ хамгаалахын тулд АНУ-ын Конгресс цагаачлалын тухай хуульдаа яаралтай шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг дахин нотлон харууллаа” гэсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ