Кюүшюү башёг Их аварга Хакүхо тэргүүлж, Харумафүжи нэхэж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпоны мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын тэмцээний 10 өдрийн барилдааны дараах байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг уналгүй тэргүүлж байгаа бол 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 9 даваа, 1 унаатай нэхэж байна.
Фүкока хотын спорт цогцолборт болж буй башё өндөрлөхөд 5 өдөр үлдээд байгаа бөгөөд энэ өдөр Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг, Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг тус тус давсан юм. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд озэки Гоэйдод уналаа.
Өвдөгний бэртлийн улмаас сайн барилдаж чадахгүй байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар 5 даваатай болов. Хоёр Их аваргын араас Озэки Кисэносато нарын гурван бөх 8 даваа, 3 унаатай нэхэж яваа юм.
Д.Өлзий
Холбоотой мэдээ

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ
7 минут

Австралийн томоохон компаниудад CO2-ын ялгарлаа бууруулахыг үүрэг болгосон хуулийг баталжээ
17 минут

ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийн зээлээр 100 ажлын байрыг хадгалж, шинээр 230 гаруй ажлын байрыг нэмэгдүүллээ
3 цаг