МСҮТ үйл ажиллагаагаа сурталчилж, шилдэг тогооч, оёдолчдыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн МСҮТ-өөс санаачлан “Мэргэжлийн боловсролын байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт үйл ажиллагааг байгууллагын хэмжээнд анх удаа зохион байгууллаа.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг арга хэмжээгээр "Мэдээллийн яармаг"-ийг зохион байгуулж, Арвайхээр сумын ЕБ-ын сургуулийн есдүгээр ангийн сурагчдад мэргэжлийн боловсролыг, МСҮТ-ийн сурагчид болон төгсөгчдөд ХХҮГ-аас хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг танилцууллаа.
Мөн “Тогооч нарын ур чадварын уралдаан - 2017"-ыг зохион байгуулж, СӨББ-ын 40 гаруй тогооч ур чадвараа шалган өрсөлдөв. Уг уралдаан нь цэцэрлэгийн хоол тэжээлийн орц, жорыг сайжруулах, орчин үеийн хоолны технологи, үйлчилгээний соёлоос харилцан суралцах зорилго дор явагдаж, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногооны төрлөөр тус бүр шилдгүүдийг шалгаруулжээ. Түүнчлэн “Оёдлын ур чадварын уралдаан-2017"-д 20 оёдолчин оролцон хийсэн бүтээлүүдээ МСҮТ-ийн “Галт шувуу” бүжгийн хамтлагт дурсгалаа.

Б.Батчимэг