Завхан аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт 97,2 хувьтай дүгнэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан болж ирэх оны төсөв, бүтээн байгуулалтын ажлуудаа баталлаа.
Хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг 97,2 хувь, “Хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг” болох гол зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлыг 93.7 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ. Харин 2018 оны үндсэн чиглэлийг “Ард иргэдээ сонсъё” аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал болон байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналуудыг үндэслэн боловсруулсан байна. Мөн ирэх онд “Орон нутгийн хөрөнгө оруулалт” гэсэн санхүүжилтийн шинэ эх үүсвэрээр бүтээн байгуулалтын багагүй ажлыг хийхээр төлөвлөжээ. Завхан аймаг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй ганц аймаг байсан. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар аймгийн газар зохион байгуулалтын 2018-2033 оны ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Мөн ирэх 2018 оныг Завхан аймаг “Сахилга хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлалаа. 2018 онд төрийн үйлчилгээг багт хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, И-оффис программыг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх, шинээр сумдын ЗДТГ, цэцэрлэг, сургууль, соёлын төв, эрүүл мэндийн төвүүдийн 14 барилга барих, багийн эмч нарыг унаажуулах, таван сайн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөөд байгаа тухай албан ёсоор зарлаж баталлаа. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2017 онд 1,7 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 3,4 тэрбум төгрөг болж өссөн байна. Тиймээс ирэх жил сум бүрт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
ИТХ-ын V хуралдаанд ирц бүрэн аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа хурлыг нээж аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч гишүүд болон төрийн байгууллагын удирдлагууд, Улиастай сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын албаны удирдлагууд, иргэд оролцлоо.

Соёмбо шагналаар ИТХ-ын зарим төлөөлөгчдыг шагналаа
Завхан аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны үеэр нутгийн удирдлагын холбооны 25 жилийн ой тохиож буй жил өнгөрч буйг онцолж зарим төлөөлөгчдийг шагналаа.
Тхуайлбал ИТХ-ын төлөөлөгч Н.Түмэндорж, А.Булган, Д.Эрдэнэцогт, С.Бямбацэрэн, Г.Бадамхатан, Д.Батбаяр нарт Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, хөрөнгө санхүү, гадаад харилцааг өргөтгөхөд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж үнэт хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал "Соёмбо шагнал"-аар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн, Төлөөлөгч Ч.Пунцаг, О.Батчулуун, Б.Оргилсайхан, Д.Энх-Амгалан, Б.Эрдэнэбаатар нарыг "Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан", цол тэмдэгээр шагнагдсаныг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардууллаа.

Б.Мягмарсүрэн