“Дэлгэрэх гол” төсөл үе шаттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-05 15:48:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Дэлгэрэх гол” төслийн хүрээнд энэ онд 340 метр газарт голын голдрилыг шулуутгах ажлыг 60 сая төгрөгийн төсөвт өртгөөр ӨВ-АЗЗА ТӨХК-иар гүйцэтгүүлсэн байна. Өнгөрсөн жил 260 метр газарт голын голдрилыг шулуутгах ажлыг “Өндөр сант хайрхан” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн юм. Үүний үр дүнд голын үерийн эрчмийг бууруулж, эрэг дагуу газарт ногоон байгууламж, амралтын талбайг байгуулах боломжийг бүрдүүлсэн хэмээн үзэж байна.
Арвайхээр хотын дундуур 2,8 км газар урсдаг байсан ч хатаж ширгээд хэдэн жил болсон Дэлгэрэх гол сүүлийн жилүүдэд бороо хур их орж байгаагаас шалтгаалан дахин гарч,  ойролцоох айл өрхүүдийг усанд автахад хүргэдэг болсон. Тиймээс голын голдрилыг шулуутгах, хөв цөөрөм байгуулах ажил 2012 оноос эхлэн, үерийн урсацыг хуримтлуулах, хор уршгийг багасгах, тэжээгдлийг нэмэгдүүлэх зорилгоор 2015 онд 11.6 метрийн өндөртэй 53732,0 м3 ус хуримтлуулах хөвийг бүтээн байгуулсан юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ