З.Энхболд: Ерөнхийлөгч төсвийн бодлогоо эргэн харж, засах боломж олгох үүднээс хориг тавилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын баталсан ирэх 2018 оны төсвийн зарлагын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хэсэгчлэн хориг тавьсантай холбоотой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн хэмнэлтэй, үр ашигтай төсөв батлахыг УИХ-д сануулж, засах боломж олгох үүднээс хориг тавьж байна хэмээв.
Тэрбээр “2018 оны Төсөв 11 дүгээр сарын 14-нд батлагдаад 15 хоногийн дараа Ерөнхийлөгчид ирсэн. Хуулийн дагуу тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байдаг учир ийн тавьж байна. Улсын төсвийн орлого 5.2 их наяд, зарлага нь 7.7 их наяд, алдагдал нь 2.5 их наяд төгрөгт хүрч байгаа. Энэ нь ДНБ-ий 9.5 хувьд хүрсэн. Энэ төсвийг хариуцлагагүй гэж үзэж байна. Орлогын хэсэгт хориг тавиагүй" гэлээ.
Мөн өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн орлого, зарлагыг харахад хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан учир зарлагаа танах шаардлага байна гээд "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хууль зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Хөгжлийн банкны зарцуулсан мөнгө болон Төрийн банкнаас “Сайн” хөтөлбөр нэрээр иргэд, аж ахуй нэгжид олгосон арилжааны зээлүүдийг нэмж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 14.3 хувьд хүргэсэн. Энэ бол хууль бус нэмэлт юм. Үүнийг УИХ залруулах ёстой" гэлээ.
Түүнчлэн "Эдийн засаг хүндэрсэн гэдэг шалтгаанаар иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг УИХ гаргасан. Ингэхдээ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгахгүй явсаар өдийг хүрлээ. Тухайлбал, долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргахын оронд зарлагаа бууруулах боломж байсан. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэж байна. Анх удаа орлого, зарлагаа тэнцүүлэх боломж анх удаа олдож байна.
Юунаас хасч болох вэ гэвэл, Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үр ашиггүй нэг удаагийн халамж, төсвийн байгууллагын байрны засвар, дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалаа цомхон болгох шаардлагатай. Төсвийн хэлэлцүүлгийн үед 58 тэрбум төгрөгийн өртөг бүхий 125 төрлийн хууль зөрчсөн зураг төсөвгүй байж болох, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Үүнийг "УИХ-ын гишүүний 3 тэрбум" гэж олон нийт нэрлэж байгааг анхаарах ёстой. Шинээр 67 барилга барихаар 20.2 тэрбум төсөвлөсөн байна. Харин санхүүжүүлэх өртөг нэмэгдсэн 58 объект байна. Төсвийн 2.5 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөхдөө нэг бол гадаадын банк эсвэл дотоодын банкнаас зээл авна. Дотоодын банкнаас зээл авсан тохиолдолд 2.5 их наяд төгрөгийг өндөр хүүгээр авч, иргэдэд зээл авах хомсдол үүснэ. Харин улсын төсвийн алдагдлыг бууруулж чадвал тэр хэмжээгээр зээлийн эх үүсвэр банкуудад үлдэж, банкны зээлийн хүү буурах магадлалтай. Ийм хэмжээний мөнгө банкуудад үлдэхээр банкууд зээлийн хүүг бууруулах, хувийн хэвшил тэлэх боломж олгоно гэж Ерөнхийлөгч үзэж байна" хэмээв.

Түүнчлэн УИХ төсөв батлахдаа УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн учир эдгээр асуудлыг харгалзан үзэж, 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байгааг хэлээд УИХ төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгахад 100 тэрбум төгрөгийг хуулийн дагуу хуримтлал, 400 тэрбум төгрөгийг хуримтлалд үлдээх боломж байгаа гэдгийг сануулсан юм.
Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн асуудалд таны байр суурь?
-Үүнд хориг тавиад дийлээгүй. 300 мянган төгрөгөөр асуудлыг шийдэхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг их эвгүй байдалд оруулсан, ойлгомжгүй УИХ-ын тогтоол гаргасан. Жишээ нь Ерөнхийлөгчийн тамгын газар 54 ажилтантай. Гэтэл бүгдэнд нь 300 мянган олгох уу эсвэл сайн ажилсанд нь өгөх үү, муу ажилсанд огт өгөхгүй юу, хэмнэгдсэн мөнгийг яах вэ гэдэгт 2017 оны Төсвийн тодотгол хариу өгч чадахгүй юм билээ. Засгийн газраас 300 мянган төгрөг олгох тухай заавар одоогоор ирээгүй байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал