Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-12-03 10:05:47
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж ихэнх нутгаар хүйтэн, жавартай байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ