Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-12-02 07:56:28
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв  болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Холбоотой мэдээ