Сомалид болсон террорист халдлагын улмаас амь үрэгсдийн тоо 512 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-01 11:53:58
МОСКВА. /ТАСС/.  Сомали улсад 10 дугаар сарын 14-нд болсон террорист халдлагын улмаас амиа алдагсдын  тоо 512 болж нэмэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Уг террорист халдлагын улмаас 358 хүн амь үрэгдсэн талаар 10 дугаар сарын 20-нд тус улсын холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан юм. Тэгвэл энэ халдлагын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор Сомалийн Засгийн газрын байгуулсан хорооноос өчигдөр гаргасан мэдэгдэлд "10 дугаар сард болсон халдлагын улмаас 512 хүн амь үрэгдэж, 316 хүн шархадсан байна" гэжээ.  

Энэ халдлагыг лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Шабаб” бүлэглэл үйлдсэн гэж Сомалийн Засгийн газар үзэж байгаа юм.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ