"Vision" хөтөлбөрт хамрагдсан бөхчүүдийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-30 15:36:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчеон хотын урилгаар "Vision" хөтөлбөрт хамрагдсан Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. 

Манай эрэгтэй бөхчүүд 12 дугаар сарын 6-20-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм. ОУХМ З.Занабазар, Л.Төртогтох, Ө.Батзул, спортын мастер Б.Түмэнцогт, Ц.Чинзориг, Б.Отгонбаяр гэсэн зургаан тамирчин Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт тус хөтөлбөрт хамрагджээ.

МҮОХ 2007 онд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн, хөгжиж буй орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилготой тус хөтөлбөрт нэгдсэн юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ