Монголбанк банкуудад 3.4 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-17 12:06:50

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.05-1993.00 төгрөгийн ханшаар 3.4 сая ам.доллар худалдан авах, 311.89-312.56 төгрөгийн ханшаар 34.8 сая юань худалдан авах, 313.60-313.64 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах санал ирүүлжээ.

Харин Монголбанк 1992.51 төгрөгийн хаалтын ханшаар 3.4 сая ам.доллар нийлүүлэв. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 58.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Холбоотой мэдээ