Прокурорын байгууллага 31 удаа шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-29 12:18:31
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн прокурорын газар энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 31 шалгалт, гурван судалгаа хийж, прокурорын мэдэгдэл 55-ыг хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна гэж тус газраас мэдээллээ.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, прокурорын байгуулагын үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр бүх сум, аймгийн төрийн зарим байгууллагын ажилтан, албан хаагч 1400 гаруй хүнд 41 удаа яриа таниулга, сургалт хийжээ.
-“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Булган салбар, авто тээврийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу ажилтан, албан хаагчдад сургалт хийлээ. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокурорын хяналтын онцлог, Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө гэж аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа ярилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ