УИХ-ын Байнгын хороод хуралдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдах хуваарьтай байсан ч хуралдаагүй. Тэгвэл өнөөдөр мөн УИХ-ын байнгын хороодын хуралдааныг товлоогүй байна.
Харин өнөөдөр Төрийн ордонд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд танилцуулах, хэлэлцүүлэг болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, ярилцлага болох аж. Мөн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг хуралдах товтой байна.

Н.Туяа