16 настнуудаа төлөөлж шилдэг 22 хүүхэд иргэний андгай өргөх ёслолд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-27 13:56:47
Ховд/МОНЦАМЭ/ Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн тэмдэглэлт өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-нд Ховд аймагт  Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгууллаа.
Энэ үеэр Жаргалант сумын Ерөнхий боловсролын долоон сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн суралцагчид нийт 250 хүүхэд иргэний андгай өргөж, шилдэг 22 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын А.Ундраа аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог, нар оролцож хүүхэд, залуустаа баяр хүргэн иргэний үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ.
                                                                                                                                                                                 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ