МАН: Бага хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII хурлын эхний өдрийн төгсгөлд “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”, “Их хурлаас гаргах уриалга”-ыг хэлэлцэх гурван салбар хуралдааны үр дүнг хэлэлцжээ.
Салбар хуралдаанууд дууссаны дараа Их хурлын төлөөлөгчид Соёлын төв өргөөнд үргэлжлүүлэн хуралдаж, гарсан шийдвэр, санал бодлыг хэлэлцсэн байна. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн салбар хуралдаанд 50 гаруй төлөөлөгч асуулт асууж саналаа хэлсэн бол намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлаар 30 гаруй төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ.

Намын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн хувьд намын гүйцэтгэх төлөөллийн байгууллага болох Бага хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагын төлөөлөл, оролцоог Бага хуралд 30 хувьд хүргэх, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Дүрэм, Мөрийн хөтөлбөрийг Их хурлын нэгдсэн хуралдаанаар нийт төлөөлөгчдөөс санал хураалгаж батлах юм байна.

Н.Туяа