Төрийн албан хаагчдын монгол бичгийн боловсрол дээшилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-20 21:59:57
Увс /МОНЦАМЭ/. 2025 оноос төрийн албыг хос бичгээр хөтлөхтэй холбогдуулан бүх нийтийн хэл бичгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Увс аймаг Монгол хэл, бичгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд албан байгууллагуудад монгол бичгийн сургалтыг үе шаттай явуулсны үр дүнд төрийн албан хаагчдын монгол бичгийн боловсрол 5,6 хувиар нэмэгдсэн байна.
Монгол хэл, бичгийн дэд хөтөлбөрийн хүрээнд цаашид 45 хүртэлх насны иргэд болон төр, хувийн хэвшлийн албан хаагчдад монгол бичгийн боловсрол олгох, монгол хэлээрээ алдаагүй цэвэр сайхан, найруулгатай бичиж сурах ажлуудыг бодлогын хүрээнд үе шаттай зохион байгуулах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ