Төрийн албан хаагчдын “Алтан намар” урлагийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-20 21:55:47
Увс /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” урлагийн наадам энэ сарын 24-25-нд “Ойрад” театрт болох гэж байна.
Энэхүү наадамд төрийн байгууллага тус бүрээс нэг баг оролцох бөгөөд багийн мэндчилгээ, дуэт дуу, хамтлаг бүжиг гэсэн төрлөөр багууд өрсөлдөх аж. Баг тус бүр 10 гишүүнтэй, хувцас жигдэрсэн байх гол шаардлагыг зохион байгуулагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тавьж байна. Тэмцээнд тэргүүлсэн багийг шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ