Үлийн цагаан оготно устгахад малчид хойрго хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-20 15:59:16
Булган /МОНЦАМЭ/  Бэлчээрийн даацыг доройтуулж, цөлжилтийг нэмэгдүүлж байгаа үлийн цагаан оготныг устгах, хор хөнөөлийг нь бууруулах арга хэмжээнд малчид оролцохгүй байна гэж Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга С.Мөнхтөр хэллээ.
Тус суманд төсвийн хөрөнгөөр 5,0 мянган га талбайн хортон мэрэгч устгах ажил хийж байгаа юм. Бэлчээр хамгаалахаар ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг малчид дэмжихгүй, үлийн цагаан оготно ихээр тархсан газар нутгаа зааж өгөөгүй, устгахад оролцоогүй байна.
Мөн энэ сард Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Орхон, Сайхан сумын бэчээрийн 40,0 мянган га талбайд байгаль орчинд халгүй аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажил зохион байгуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл үлийн цагаан оготнын хөеөг ухах, нүхний үлийг цөмлөх, ус цутгах зэрэг энгийн аргаар бэлчээрийн хортон мэрэгчийг устгаж байгаа аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ