Залуу багш нарын зөвлөлгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-20 15:48:54
Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн залуу багш нарын зөвлөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Буянбат мэдээллээ.
Тус  аймгийн хэмжээний сургуулиудад 720 гаруй багш нар ажилладагийн 30 шахам хувь нь 35 хүртэлх насны залуучууд юм. Тэдний төлөөлөл 186 багшийг аймгийн залуу багш нарын зөвлөлгөөнд оролцуулах аж.
Ахмад үеийн арга туршлагыг залуу багш нарт эзэмшүүлэх зорилгоор сургууль бүрт “Зөвлөн туслагч-өвлөн суралцагч” аян зохион байгуулсны дээр ахмад багш нарын багийг төв, хөдөөгийн 10 гаруй сургуульд ажиллуулж, зөвлөгөө дэмжлэгийг нь авчээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ