Оросын “Центробанк” нэг их наяд рубль гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2015-11-16 14:12:24

Оросын Төв Банкны дэд тэргүүн  Георгий Лунтовский өнгөрсөн долоо хоногт  тус банкнаас   мөнгөний суурь машиныг ажиллагаанд оруулахаар  болсон тухай албан ёсоор мэдэгдэв.

Тэрээр 2015 оны 12  дугаар сард Оросын эдийн засгийн  бэлэн мөнгөний  хэмжээ  нэг их наяд рублиэр нэмэгдэнэ хэмээн өгүүлжээ. Шинжээчид үүнийг Төв банкны төсвийн хомсдолыг нөхөх бодлоготой холбон үзэж байгаа төдийгүй Төв банкнаас бусад банкуудад олгож байгаа бага хүүтэй, богино хугацааны зээлийн бодлогод хүчтэй нөлөөлнө гэж үзэж байна.   

Төв Банкны хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд ”уламжлал ёсоор жилийн эцсээр ажиглагддаг бэлэн мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх  тухай энд ярьж буй юм. Ирэх 12 дугаар сард бэлэн мөнгөний эргэлтийн  хэмжээг өсгөхөөр хүлээж байна. Энд  мөнгөний массыг  нэмэгдүүлэх талаар огт яригдаагүй” гэж цохон тэмдэглэжээ.   

Төв Банкнаас  гаргасан  статистикийн тоо баримтаар,  яг одоо мөнгөний масс 32,95 их наяд рубль байгаа аж.  Үүнд дансны хадгаламж болон хүн амын гар дээр байгаа рублийг оруулжээ.  2015 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар бэлэн мөнгөний эргэлтэнд 6,74 их наяд рубль   байгаа бөгөөд энэ нь 1 дүгээр сартай харьцуулбал 7 хувиар бүүрсан үзүүлэлт ажээ.  Дашрамд хэлэхэд, Орос улсын эдийн засагт  бэлэн мөнгөний эзлэх хувь 78,6 %  байна.  

Москва хот.А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ