Эрүүл мэндийн ажилтнууд ажлын байрандаа сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-15 14:40:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэхээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.
- Монгол Улсад анх удаагаа “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг Японы хамтын ажиллагааны “Жайка” олон улсын байгууллагаас манай аймгийг сонгон, амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төсөл 2016-2020 онд хэрэгжинэ. Төслийн хүрээнд энэ онд дөрвөн удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 164 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа гэж аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ж.Гүндэгмаа хэллээ.
“Жайка” олон улсын байгууллагын сайн дурын гишүүдийн “Солонго” бүлгэмтэй хамтран “Сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах” сэдэвт сургалтыг аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн байгууллага болон Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн нийт 83 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан зохион байгуулжээ.
Мөн АНУ-ын Монтана их сургуулийн “BIOREGIONS” хөтөлбөрийн “Эрүүл мэндийн баг”-тай хамтран “Эрүүл мэндийн ажилтныг чадавхижуулах” сургалтыг зохион байгуулан эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, сургалтын арга зүйч, багийн эмч нарыг оролцуулсан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ