Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна.
БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Засгийн газраас Батын Хурцыг тус улсад суух Элчин сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн.
Улмаар УИХ эл асуудлыг хэлэлцэж эхлэх бөгөөд маргааш УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар, пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хуваарьт оруулжээ.
Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж, Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргахаа мэдэгдээд байгаа. Мөн зарим иргэдийн хувьд, улсын нууцтай танилцдаг эрх бүхий байгууллагыг тэргүүлж байсан хүн гадаад улс оронд Элчин сайдаар томилогдох нь зохимжгүй гэж шүүмжилж буй. Харин Гадаад харилцааны сайдын зүгээс, Б.Хурцыг уг албан тушаалд томилоход хуулийн харшлах заалт байхгүй, мөн дипломат албанд ажиллаж байсан туршлагатай учир томилох боломжтой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал