Хэрлэн сумын 10 өрх шинэ байрандаа төвхнөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-10 21:17:49
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутагт 10 айлын орон сууц ашиглалтад орсноор зорилтот бүлгийн өрхүүд шинэ орон сууцандаа төвхнөлөө. Тус сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн санаачилгаар дээрх ажлыг эхлүүлсэн юм.
Хэрлэн сумын төсвөөс 70 гаруй сая төгрөг зарцуулснаар ийнхүү 40-өөд хүн тохь тухтай орчинд амьдрах боломж бүрджээ.
“Хийморийн ар жаргалант” ХХК дээрх орон сууцны барилгыг дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү 10 айлын орон сууц нь төвлөрсөн халаалт дулаанд холбогдоогүй ч хашаа, 00, муу усны нүх зэргийг оричн үеийн шийдлээр бүрэн шийдэж өгчээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ