Алслагдсан багийн хүүхдүүд стандартын тоглоомын талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 13:08:36

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын алслагдсан 9, 10,11, 12-р багийн хүүхэд багачууд иргэдэд зориулан стандартын “Нархан” хүүхдийн тоглоомын талбайг Хөвсгөл хөгжил сангаас байгуулан нээлтээ  хийлээ.

Тус тоглоомын талбай нь хүүхдүүдийг аюулгүй орчинд, ая тухтай тоглож наадахад нь тустай бөгөөд өндөр настнууд ч мөн чөлөөт цагаа өнгөрөөж дасгал хийх боломжтой чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулсанаараа онцлог юм.

Алслагдсан багийн хүүхдүүдэд стандартын тоглоомын талбайг байгуулан өгсөн сангийн тэргүүн Л.Мөнхбаатарт Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх иргэдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ