Франсуа Олланд "Их-20"-ийн уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-14 10:49:35

ПАРИС. /TASS/. Францын нийслэл Парис хотод болсон террорист халдлагатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Франсуо Олланд энэ сарын 16-нд Туркт болох “Их-20”-ийн уулзалтад оролцох боломжгүй болсон байна.

Францыг төлөөлж тус улсын Гадаад хэрэг болон Сангийн сайд “Их-20”-ийн уулзалтад оролцох болсон гэж Элисейн ордноос мэдэгдэв.

Франсуа Олланд Батлан хамгаалах зөвлөлийн хуралдаан зохион байгуулахаар болсон гэж Элисейн ордон мэдэгдэлдээ дурдав.

Хэвлэлд мэдээлснээр, Парис хотын “Bataclan” концертын танхимд террорист халдлага болсны улмаас наад зах нь 100 хүн амиа алдсан байна.

Бусад дэлбэрэлт болон зэвсэгт халдлагын улмаас өөр 60 хүн амиа алджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ