Залуучуудын спортын наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-06 11:47:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбоо, "Скайтел" компанийн салбар хамтран нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан "Залуучуудын спортын наадам"-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 

Энэхүү спортын арга хэмжээнд аймгийн төв болон хөдөө сумдаас сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэйчүүдийн 16, эмэгтэйчүүдийн 11, гар бөмбөгийн төрлөөр эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн 10, нийтдээ 48 баг оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний дүнгээр сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс "Ах дам" ХХК-ны баг нэгдүгээр, "Бай-Өлке" рестораны баг хоёрдугаар, "Нур-Данеска" ХХК-ны баг тамирчид гуравдугаар байр эзэллээ. Эмэгтэйчүүдээс хилийн цэргийн 0165 дугаар анги, "Уужим", "Мөрөөдөл" баг  эхний гурван байрыг эзэлжээ.

Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс хилийн цэргийн 0285 дугаар анги, Улаанхус сум, "Гастай" ХХК-нийн баг, Сагсай сумын баг, эмэгтэйчүүдээс Алтай сумын, "Уужим", хилийн цэргийн 0285 ангийн баг тамирчид эхний гурван байрт шалгарлаа.

Түрүүлсэн баг, тамирчдад аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Төрийн банкны аймаг дахь салбарын захирал Х.Жанузах, Биеийн тамир, спортын газрын дарга Х.Бекболат нар шагнал гардуулж амжилт хүслээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ