Хүүхэд хамгааллын зардалд 10 тэрбум төгрөг шаардлагатай байтал нэг тэрбумыг төсөвт тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэхэд ирэх оны төсөвт тун хангалтгүй буюу ганцхан тэрбум төгрөг төсөвлөснийг АН-ын эмэгтэй гишүүд шүүмжилж, “Хүүхдэд ээлтэй төсөв” уриалга гаргаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Хүүхдийн эрхийн зөрчил, бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэрэг шил дараалан гарч, нийгмийг цочирдуулаад байна. Гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага, нийгмийн хэрэгцээ бий болсоны тод илрэл бол дээрх сэтгэл эмзэглүүлсэн гэмт хэргүүд юм.
Монголд хүүхэд хамгааллын талаарх эрх зүйн зохицуулалт бий. Тухайлбал манай улс хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон, УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хуультай уялдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх болсон зэргээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх талаар тодорхой алхам хийсэн. Гэвч бодит үр дүн нь хангалтгүй байгаа нь хүүхэд хамгааллыг бодитой хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн одоогийн үйлчилгээний хүртээмж, чанар, хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг хангахгүй байгаатай холбоотой гэж судлаачид дүгнэж буй.
Гэтэл 2018 оны Төсвийн төсөлд Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээнд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа нь энэ чиглэлээр бодит үр дүн бүхий үйл ажиллагаа явуулахад тун хангалтгүй, хүрэлцээгүй гэж эмэгтэй улс төрчдийн төлөөлөл шүүмжилж байв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хүүхэд хамгаалалтай холбоотой нэг цэгийн үйлчилгээний төв, Хүчирхийллээс хамгаалах төв зэргийг байгуулахад олон улсын байгууллагуудын санхүүжилтийг харж байна. Гэтэл 2018 оны Төсөвт Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвийг ганцхан Ховд аймагт барихаар тусгасан. Хүүхэд хамгааллын үйлчилгээг хангалттай үзүүлэх төсөв, санхүүгийн хуваарилалт орхигдож байгаатай холбоотой байна гэж бид үзэж байна. Манай улсын хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа төсвийн 95 хувь нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын цалин, хөлс, урсгал зардалд, үлдсэн 5 хувь нь хүүхдийн эрхийг бэхжүүлэх бодит арга хэмжээнд зарцуулагдаж байна. Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хамгаалах, сэтгэлзүй, хуулийн хамгаалт эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй орчинд байрлуулах /түр болон, удаан хугацаагаар байршуулах байруудад хүргэх, авах/, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд огт хүрэлцдэггүйгээс хуулийн заалт орон нутагт бодитойгоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Хүүхэд хамгааллын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсны хувьд хэлэхэд орон нутагт Хүүхэд хамгааллын хууль хэрэгжих боломжгүй байна. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсвийн хуваарилалттай хангалтгүй байдагтай холбоотой. Өнөөдөр иргэд өөрсдийн санаачилгаар улс орон даяар “Нүдээ нээ” аяныг өрнүүлж байгаа. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүд, хууль тогтоогчдыг нүдээ нээ гэж хэлмээр байна. Төсөвтөө хүүхэд хамгаалахад ийм бага мөнгө суучихсан байгааг мэдэж байна уу үгүй юу. Багадаа 10 тэрбум төсөвлөх ёстой зүйлд ганцхан тэрбум төгрөг төсөвлөчихөөр өнөөгийн эрсдэлт нөхцөл байдал үүсээд салахгүй. Хүүхэд бидний үнэт зүйл гэж хэлж ярьж буй мөртлөө төсөв мөнгөө битгий харамлаач. Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах нэн шаардлага нийгэмд үүсээд байна. Хоёр хоногийн өмнө Ховд аймгийн Зэрэг суманд 8 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарлаа. Бид ар араас нь ийм мэдээ сонссоор байх юм уу. Тиймээс 100, 200 гээгүй 10-хан тэрбум төгрөг Хүүхэд хамгаалалдаа төсөвлөөд өгөөч гэж уриалж байна. УИХ-ын гишүүдийг ч дэмжинэ гэж найдаж байна" гэлээ.
Олон Улсын шинжээчдийн хийсэн дүгнэлтээр Хүүхэд хамгааллын тухай хуулийг “боломжийн” хэмжээнд хэрэгжүүлье гэвэл 11.5 тэрбум, “бүрэн сайн” хэрэгжүүлье гэвэл 21.1 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгах шаардлагатай байгаа гэсэн тооцоо гарчээ. Гэтэл Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд:

- Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах арга хэмжээний зардалд хүүхдийн тусламж, үйлчилгээний 108 утасны зардал 216.7 сая,
- Хүүхэд хамгааллын тухай хууль /2016/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016/, Монгол Улсын Их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2016-2020/-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардалд 1,054.4 сая төгрөг,
- Хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт зориулж 252.0 сая төгрөг тусгасан нь тун хангалтгүй байгаа юм.
Иймд эмэгтэй улс төрчдийн зүгээс хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шинэ шатанд гаргах, төсвийн бодлогоор дамжуулан хүүхдээ хамгаалах ажилд тодорхой дэвшил гаргах үүднээс хүүхэд хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээнд нэмж 10.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулах саналыг гаргаж байгаа юм байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ