Архинаас татгалзахаар 15 иргэн сайн дураараа сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-03 10:00:18
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн ИТХ, Сүүн тахилт ТББ-тай хамтран хорт зуршлын эсрэг хамтдаа сэдэвт сургалт зохион байгуулахад энд хамрагдсан 15 иргэн архинаас татгалзахаа илэрхийлжээ.
Энэ удаагийн сургалт сэтгэл зүйн боловсрол олгох, хордлого тайлах гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд хамрагдсан иргэд жилийн туршид хяналтад байх гэнэ.
Сүүн тахилт төрийн бус байгууллага зургаан жилийн хугацаанд 420 гаруй иргэнийг сургалтад хамруулснаас 130 орчим нь 3-4 жил огт архи хэрэглээгүй бүрэн татгалзаж чадсан байна. Энэ удаагийн сургалтад хамрагдсан иргэд ч цаашид гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж архийг дахиж хэрэглэхгүй гэдгээ хэлж байлаа.
"Дээрх иргэд зар мэдээллийн дагуу өөрсний хүсэлтээр ирж сургалтад суусан. Тиймээс тэд архинаас бүрэн татгалзах боломжтой. Энэ тал дээр манай байгууллага анхааран ажиллаж цаашид энэ иргэдийн ажилтай болгож нийгэмшүүлэх үүднээс бүлэг болгон төсөл хөтөлбөрт хамруулах болно" гэдгийг тус ТББ-ын тэргүүн Б.Басанхүү хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ