Аймгийн Засаг дарга А.Гылымхан ажлаа хэвийн үргэлжлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын нэр бүхий 22 төлөөлөгч энэ сарын 30-ны ээлжит бусаар хуралдаж, аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийд гаргаж байсан юм.
Дээрх үйл явдалтай холбогдуулан Баян-Өлгий аймагт улс төрийн тодорхой бус нөхцөл байдал үүсээд байна. Аймгийн Засаг дарга А.Гылымханы хувьд тус ээлжит бус хурлыг хууль бус хэмээн үзэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд одоо ажлаа хэвийн хэрэгжүүлж байна.
Түүнчлэн МАН-ын гишүүд, дэмжигчид намын удирдлагууд нь дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй хэмээн намын байрны гадна гэр барьж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Ө.Нурболат