Өнөөдрийн арилжаагаар 24 компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-01 17:41:56
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 58 хувьцаат компанийн 114,827 ширхэг хувьцаа арилжсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.

13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 21 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дорнод Худалдаа” ХК-ийн /DES/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Баян-Алдар” ХК-ийн /VIK/ ханш хамгийн өндөр буюу 8.33 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9,900 ширхэг үнэт цаас 978.1 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,145.15 нэгж болжээ.
Холбоотой мэдээ