Мөрөн суманд олон нийтийн цагдаа ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-31 20:44:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын 14 багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр олон нийтийн цагдаа ажиллаж эхэллээ.
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх болон олон нийтийн цагдаа нар гурвалсан гэрээ байгууллаа. Сүүлийн үед хөдөө орон нутгаас олон иргэд Мөрөн сумыг зорьж суурьшил нэмэгдэж байна. Хүн амын төвлөрөлийг дагаад гэмт хэрэг зөрчил ч нэмэгдэж байгаа гэнэ.
Энэ жилийн хувьд хулгайн гэмт хэргийн гаралт өмнөх жилээс нэмэгдэж буй судалгаа гарсан учраас болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаа нарыг ажиллуулж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ