Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, арга ажиллагааны сургалт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-10-31 16:41:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эмнэлзүйн цус сэлбэлт судлал” их эмчийн төрөлжсөн мэргэшлийн сургалт ЦССҮТ-д эхэллээ.

Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын баталгаа, үйлдвэрлэлийн технологи болон цус сэлбэлт судлалын чиглэлээр мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн төрөлжсөн мэргэшлийн их эмчийг бэлтгэх зорилогтой уг сургалтад бакалаврын зэрэгтэй үндсэн мэргэшил эзэмшсэн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй их эмч нар хамарч байна. Сургалт зургаан сар үргэлжилнэ.

Мөн цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, арга ажиллагаа, цус сэлбэлтийн сувилахуй судлалын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх сувилагчийн сургалт 3 сар үргэлжлэх юм. Сургалтад дипломын болон бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий лицензтэй аймаг, нийслэлийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвд ажиллаж буй бага эмч, эх баригч, сувилагч нар хамарч байна.

Ж.Болор
Холбоотой мэдээ