А.Гылымхан: Аймгийн ИТХ-ын өчигдрийн хуралдааны шийдвэр хууль бус

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-31 16:31:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын нэр бүхий 22 төлөөлөгч /МАН-аас зургаа, АН-аас арван зургаа/ ээлжит бусаар хуралдаж аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр уг хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Асылбек тэргүүтэй МАН-ын 16 төлөөлөгч оролцоогүй байна.

Аймгийн Засаг дарга А.Гылымханы хувьд уг хуралдаанаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа бөгөөд энэ тухай үндэслэлээ: "Аймгийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанд хурлын дарга оролцоогүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ээлжит бус хуралдааны товыг зарлах тухай тогтоол гараагүй байсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Шийдвэр нь бидэнд одоо хүртэл ирээгүй байгаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хурлын даргын бүрэн эрхэнд халдсан зэрэг хуулийн  зургаан төрлийн заалтыг зөрчсөн үйлдэл боллоо" хэмээн тайлбарлалаа.

Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар эргэж мэдээлэх болно.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ