Гарцуудыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:12:44

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн төвийн төв зам дагуух гарцуудыг хатуу хучилттай болгох ажлыг хийж байна.

Замын сангийн хөрөнгөөр 2015 онд гүйцэтгэх ажлын жагсаалт батлах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, тус ажилд тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн аж.
Одоогийн байдлаар Амар, Шар бүрд худалдааны төв, 60 болон 48 айлын байр зэрэг барилгуудын гадаах талбайг хатуу хучилттай болгоод байна. Албаныхан хэлэхдээ, Энэхүү ажил нь аймгийн төв өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөх, авто зогсоолын асуудал цэгцтэй болохоос гадна орчны бохирдол, агаарын тоосжилтыг бууруулахад чухал үр дүнтэйг онцолж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд