18 сартай хүүхдүүдийг иж бүрэн үзлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд зөвхөн тус аймагт энэ оны энэ сарын 16-20 ны хооронд 10 сард 18 сар хүрч байгаа 277 хүүхдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрууллаа.
Энэ үеэр 10 сард 18 сар хүрч байгаа 277 хүүхдээс 190 буюу 68,5 хувийг нь эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулсан бөгөөд 10 сум таван өрхийн Эрүүл мэндийн төвийн 119 буюу 62,6 хувьд нь эрүүл мэндийн үзлэг хийсэн маягтанд үнэлгээ хийжээ. Үнэлгээний явцад илэрсэн алдаа зөрчлийг газар дээр нь арилгуулж заавар зөвлөгөө өгч зөвлөн тусалж ажилласан байна. Үзлэгт хамрагдах нийт хүүхдүүдийн 31,5 хувь нь түр оршин суугчид байсан бөгөөд улирлын чанартайгаар отор нүүдлээр явсан, Улаанбаатар хот болон сум хооронд шилжсэн, зарим хүүхдүүд хол газар амьдардаг зэрэг шалтгаан нөхцлүүдээс хамааран энэ удаагийн үзлэг удааширсан байна.
Цаашид 18 сар хүрсэн хүүхдийн бүртгэл судалгааг шат шатанд үнэн зөв гаргах, үзлэгийг өгсөн маягтын дагуу сар бүр үр дүнтэй чанартай хийх, үзлэгт хамрагдаагүй хүүхдийг бүрэн хамруулах, шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд солилцох хуудас хөтөлж хэвших, анхан шатны байгууллагуудын дарга нарын ажил дүгнэх шалгуур үзүүлэлтэнд 18 сартай хүүхдийн иж бүрэн үзлэгийг зохион байгуулах гэсэн шинэ заалт оруулах, хөгжлийн дэмжлэг шаардлагатай хүүхдийг холбогдох газруудад зуучлах, шинэ хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авах хэрэгтэй байгааг төслийн багийнхан онцолж байлаа.

Б.Гантуяа