Бэлгийн замын өвчинг илрүүлэх шинжилгээг үнэгүй хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-30 21:56:25
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас "Глобаль" сангийн дэмжлэгтэй ДОХ сүрьеэгийн нэг урсгалт төслөөс үзлэг зохион байгуулахад шаардлагатай оношлуур урвалж, эм хэрэгсэлийг олгосноор ХДХВ, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж  эхэллээ.
Үзлэгт 16-54 насны хүн амыг үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар сайн дурын үндсэн дээр хамруулж байна. Мөн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзлэг шинжилгээнд хамрагдахын ач холбогдол, ХДХВ, тэмбүү өвчний талаар ерөнхий ойлголт өгөх мэдээлэл, сургалт сурталчилгааг Эрүүл мэндийн газраас зохион байгуулж байна.
Тус аймагт өнгөрсөн есөн сарын байдлаар  бэлгийн замын халдварт өвчний 621 тохиолдол бүртгэгдсэний дотор тэмбүү 204 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 16 тохиолдлоор буурч, трихоманиоз 92 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 12 тохиолдлоор өссөн тоон үзүүлэлт гарчээ. Гэхдээ энэ нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн мэдээлэл учраас үйлчлүүлээгүй үлдсэн иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулахыг зорьж байгаа аж.
Б.Гантуяа 

 
Холбоотой мэдээ