Нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-30 16:13:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төсөвт байгууллагууд 657,4 сая төгрөгийн, аж аж ахуйн нэгжүүд 275,6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Энэ талаар аймгийн  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар "Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах ажлын хэсэг"-ийг аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилегенээр ахлуулан байгуулсан байна. Одоо тус ажлын хэсгийн гишүүдэд өртэй байгууллагуудыг хуваарилан хариуцуулж, өр барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Үүний үр дүнд өнгөрсөн долоо хоногт төсөвт байгууллагууд 78,0 сая, аж ахуйн нэгжүүд 56,0 сая,төгрөгийн авлага барагдуулжээ.

Албаны хүний тайлбарласнаар төсөвт байгууллагуудад ийнхүү авлагаа үүсэхэд зарим байгууллагуудын төсөв, бүтэц орон тоо хасагдсан, заримд нь орон тоо нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөхгүй бол жилийн эцсээр тэтгэвэр, тэтгэмжийг хугацаандаа хугацаанд нь тавихад хүндрэл үүсч болзошгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ