“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнд 60 гаруй сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-27 15:56:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнд идэвхтэй оролцож, мэдлэг, ур чадвар нь жил ирэх тусам нэмэгдэж байна гэх үнэлгээг авлаа.
Тус тэмцээн энэ сарын 24-ний өдөр явагдаж, Арвайхээр сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 60 гаруй хүүхэд оролцон гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сорьсон юм.
Уг тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байрыг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Мэргэд сургуулийн “Элч” баг, дэд байранд Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн “Шүгэлхүү” баг, гуравдугаар байранд ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн “Соёмбо” баг тус тус шалгарлаа.
Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг багаас нь олгох, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах, зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил тэмцээнийг аймгийн болон Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ, Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Замын цагдаагийн тасгаас зохион байгуулав.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ