Индонезийн салютны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-27 11:29:42
ЖАКАРТА. /Ройтерс/. Индонезийн нийслэл Жакарта хотоос холгүй орших салютны үйлдвэрт гал гарч, дэлбэрэлт болсны улмаас 47 хүн амиа алджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт тус улсын Батен мужийн Тангеранг  хотын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, гал гарсан байна. Гал сөнөөгчид гурван цагийн турш ажилласны эцэст галыг унтрааж чаджээ.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, үйлдвэрийн 47 ажилтан амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтсэнээр эмнэлэгт хүргэгдсэн аж. Дэлбэрэлт болох үед тус үйлдвэрт 100 гаруй хүн ажиллаж байсан гэнэ. Холбогдох албаны хүмүүс дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ