Нийслэлийн МАН-ын хорооны даргаар С.Батболдыг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгов.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй НИТХ-ын дарга болон намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлээд байсан. НИТХ-аар есдүгээр сарын 22-нд түүнийг НИТХ-ын даргаас чөлөөлсөн бол өчигдөр Нийслэлийн МАН-ын хорооны даргаас мөн чөлөөлсөн байна. Тодруулбал Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар 100 хувийн саналаар сонгожээ.
С.Батболд нь УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан, Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал