Жон Ф.Кеннедийн хэрэгтэй холбоотой баримтуудыг нийтэд дэлгэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедийн хэрэгтэй холбоотой 3100 гаруй баримтаас 2800-г нь Ерөнхийлөгч Дональд Трампын зөвшөөрлөөр Архивын ерөнхий газар пүрэв гарагийн орой нийтэд дэлгэлээ гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.
Харин үлдсэн 300 гаруй баримт бичгийг Тагнуулын төв газар болон Холбооны мөрдөх товчооны хүсэлтээр нийтэд дэлгээгүй байна.
Д.Трамп өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Надад ямар ч сонголт байсангүй. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй учир 300 баримтыг нийтэд дэлгэсэнгүй. Эдгээр баримтыг дахин шалгасны үндсэн дээр нийтэд дэлгэх үгүйгээ шийднэ” гэжээ.
1963 оны 11 дүгээр сарын 22-нд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийн амь насыг Ли Харви Освальд гэгч этгээд хөнөөсөн юм. Энэ хэргээс хоёр өдрийн дараа гэмт этгээд Ли Харви Освальдыг цагдаагийн газраас шорон руу шилжүүлэхээр авч явж байхад Техас муж улсын нэгэн шөнийн цэнгээний газрын эзэн Жек Руби буудан хөнөөсөн юм.

Жон Ф.Кеннедийн хэргийн учир өнөө хэр нь тайлагдаагүй байгаа бөгөөд энэ хэргийн ард Ли Харви Освальдоос өөр хүмүүс бий гэж америкчууд үздэг билээ.
Жон Ф.Кеннедийн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийг нийтэд дэлгэхээр АНУ-ын Засгийн газар 25 жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн ч Д.Трамп сүүлийн мөчид зарим баримтыг дэлгээгүй нь америкчуудын дургүйцлийг хүргэж байна.
Түүний хэрэгтэй холбоотой баримтуудыг харахыг хүсвэл дараах холбоосоор https://www.archives.gov/research/jfk/2017-release орно уу!
Г.Доржханд