Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-10-27 09:09:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв,  Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч,  Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулав.

Энэ сарын 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна хэмээн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ