Төсөлд тусгагдаагүй саналуудыг нэгтгэж, ангилах ажил үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 322 мянган саналыг хүлээж авсан.
Дээрх саналыг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулаад байна. Энэ хүрээнд хуулийн төсөлд тусгагдаагүй саналуудыг нэгтгэж, ангилах ажил өнөөдөр үргэлжилж байна.Төсөлд тусгагдаагүй нийт 80 мянга гаруй санал байгаагаас 40 мянгыг нь нэгтгэж, ангилаад байгаа юм байна.
Өнөөдөр үлдсэн 36 мянган саналыг нэмж ангилахаар ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хэллээ.

Н.Туяа